Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав

Р.Ханджав
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд  өнөөдөр ахмадуудтай уулзаж, Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. 

Манай улсад 444 мянга гаруй ахмад настан байна. Энэ тоо 2050 онд 2.2 дахин нэмэгдэж, 991 мянгыг давна. Ирээдүйд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын зардал өсөхөөр байна. Тиймээс Засгийн газар ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн оролцоог хангах зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл бүхэлдээ иргэдийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор үндсэн зургаан чиглэлд анхаарсан. Тухайлбал, төсвийн тодотгол батлагдвал ирэх сарын 1-нээс ахмадуудад суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Хамгийн бага тэтгэвэр 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая төгрөг, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүй. Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас олгоно. Их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь шийдвэрлэнэ. Улаанбуудай, төмс, хүнсний ногоо, махны нөөц бүрдүүлж, хангамжийг тогтворжуулна. 

Харин 2027 оны төсвийн төсөлд 16 мянган өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна. Төрийн банкаар дамжуулан дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө. 100 сургуулийг цахилгаан тасардаггүй, сэргээгдэх эрчим хүчний системд холбож орчин үеийн “Ногоон сургууль” болгоно. Мөн бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулахаар төлөвлөсөн. Төсөв дагасан 9 шийдвэр хэрэгжсэнээр өрхийн бодит орлого өснө. 15 мянган ажлын байр бий болно гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Нийт ахмад настны 57 хувь нь 769 мянган төгрөг буюу хамгийн бага тэтгэвэр авдаг. Улсад 20-40 жил ажиллаад 800 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэртэй. Энэ нь эм тариа, өдөр тутмын хоол хүнсэндээ хүрэлцэхгүй, үр хүүхдийнхээ дэмжлэгээр амьдардаг хэмээн ахмадууд асуудлаа ярилаа. Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг хэлээд, Ерөнхий сайдын 9 шийдвэр, бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 1 цагийн өмнө
“Хятадын кино долоо хоног” болно 2 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна 5 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Мил… 5 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний … 5 цагийн өмнө
Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын т… Өчигдөр
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга руу мордлоо Өчигдөр
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн авто… Өчигдөр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ Н… 2026/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд ор… 2026/09/19
Ерөнхий сайдаа Архангай аймагт төрийн албыг " Ургийн мод" болгож л бай… 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа 2026/09/18
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд бат… 2026/09/18
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World clea… 2026/09/17
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 2026/09/17
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/17
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… 2026/09/16