“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Р.Ханджав
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж,  төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. 

Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. 

Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ.  

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ Н… 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд ор… 7 цагийн өмнө
Ерөнхий сайдаа Архангай аймагт төрийн албыг " Ургийн мод" болгож л бай… Өчигдөр
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа Өчигдөр
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд бат… Өчигдөр
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World clea… 2026/09/17
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 2026/09/17
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/17
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… 2026/09/16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувь… 2026/09/16
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тух… 2026/09/16
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана 2026/09/16
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026/09/16
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт 2026/09/15
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич… 2026/09/15
Монгол улсын их хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын их … 2026/09/15
Өнөөдөр Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ 2026/09/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/14
ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарын ТЕНДЕРИЙН МАДАМ М.ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮН 2026/09/13