Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Р.Ханджав
7 цагийн өмнө

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарМонгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ Н… 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд ор… 7 цагийн өмнө
Ерөнхий сайдаа Архангай аймагт төрийн албыг " Ургийн мод" болгож л бай… Өчигдөр
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа Өчигдөр
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд бат… Өчигдөр
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World clea… 2026/09/17
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 2026/09/17
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/17
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… 2026/09/16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувь… 2026/09/16
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тух… 2026/09/16
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана 2026/09/16
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026/09/16
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт 2026/09/15
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич… 2026/09/15
Монгол улсын их хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын их … 2026/09/15
Өнөөдөр Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ 2026/09/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/14
ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарын ТЕНДЕРИЙН МАДАМ М.ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮН 2026/09/13