ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо

Р.Ханджав
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхааруулав.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв. Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 3 цагийн өмнө
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… 3 цагийн өмнө
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 3 цагийн өмнө
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувь… Өчигдөр
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тух… Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт 2026/09/15
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич… 2026/09/15
Монгол улсын их хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын их … 2026/09/15
Өнөөдөр Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ 2026/09/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/14
ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарын ТЕНДЕРИЙН МАДАМ М.ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮН 2026/09/13
Хятадын шүд, амны хөндийн анагаах ухааны “цахиурын хөндий" Сичуаны Чэн… 2026/09/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 2026/09/11
Х.Нямбаатар: Намайг ажлаа өгөхөд хот 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй… 2026/09/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вье… 2026/09/10
Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10