Монгол Ардын намын 2024 оны УИХ-ын жагсаалтын #2, Австралийн Ар Эм Ай Ти их сургуулийн эрчим хүчний доктор Мөнхчулууны ЭНХЦЭЦЭГ гэж хэн болох талаар танилцуулж байна.
АЖЛЫН ТУРШЛАГА:
• “Эрдэнэт Булганы цахилгаан түшээх сүлжээ” ТӨХК,
• “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК,
• “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д тус тус цахилгааны инженерээр ажилласан. Улмаар Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Австрали улсын RMIT их сургуульд цахилгааны иженерээр 2015-2017 онд магистр, 2018-2021 онд доткор хамгаалсан байдаг.
ГЭР БҮЛ:
Түүний нөхөр Сундуйн БАТХҮРЭЛ. Сундуйн БАТХҮРЭЛ нь “Бодит чадал” ХХК, “Хүчит хөтлүүр” ХХК-ууд нь эрчим хүчний салбарын эд анги, сэлбэг хэрэгслийн гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд тендерийн асар арвин түүхтэй ажээ. Хамгийн олон тендер авсан "Бодит чадал" ХХК-ийг нь онцлон танилцуулъя.
“Бодит чадал” ХХК нь 2011 онд байгуулагдсан, 2017 оны хоёрдугаар сард М.Энхцэцэгийн нөхөр С.Батхүрэлийн нэр дээр бүртгэгдсэн. Тэр цагаас хойш “Бодит чадал” ХХК-ийн Ерөнхий захирлаар С.Батхүрэл, дэд захирлаар нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өөрөө ажиллаж байгаа. Мөн М.Энхцэцэг өөрийн ах, дүү нарынхаа хүүхдүүдийг “Бодит чадал” ХХК-даа ерөнхий инженер, ерөнхий менежер, нягтлан бодогчоор ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, М.Энхцэцэг 2017 онд Австралид тэтгэлгээр магистр хамгаалж, монголд ирмэгцээ нөхөр С.Батхүрэлтэйгээ болон ах дүү нарынхаа хүүхдүүдтэй хамт эрчим хүчний салбарын тендерийн бизнест эргэлт буцалтгүй орсон "Бодит чадал" ХХК гэсэн үг.
ТЕНДЕРИЙН МАДАМын тендерийн түүх:
Энхцэцэг, Батхүрэл нарын гэр бүлийн компани болох БОДИТ ЧАДАЛ ХХК нь 2011 онд байгуулагдсан. 2017 онд Батхүрэл компаний эзэмшил, гүйцэтгэх захирлаас татгалзан Улсын бүртгэлийн мэдээлэл засвар оруулж хамааралгүй мэт болгон өөрчилсөн байдаг.
2017 оноос өнөөг хүртэл БОДИТ ЧАДАЛ ХХК эрчим хүчний салбарын ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Багануурын ЦТС, дулаан сүлжээ, Увс баруун бүсийн ЦТС, Өмнөговийн ЦТС зэрэг 20 орчим компани Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн өмчит компаниудын 304 тендерт оролцож 100 гаруй тендерийг хуу хамснаараа эрчим хүчний салбарынхан дундаа ТЕНДЕРИЙН МАДАМ цол хүртсэн байдаг. Зөвхөн 1 тендерийг нь дурдахад 2020 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Дулааны тоолуур худалдан авах” 23.3 тэрбум төгрөгийн тендерт УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн “Бодит чадал” ХХК ганцаараа шалгарсан байдаг.
Бид дараагийн удаад М.ЭНХЦЭЦЭГИЙН гэр бүлийн “Хүчит хөтлүүр” ХХК болон Бодит чадал компаний захирал Б.Төгөлдөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг судалж хүргэх болно.
Эх сурвалж: Эргэлт.мн