МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

Р.Ханджав
2026/09/07

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ү Шюй нар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон Сэтгүүлчдийн Эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны тухай мэдээлэл өгч, үйл ажиллагааны зорилго чиглэлээ  танилцуулж, цаашид хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа илэрхийллээ.  

Тэрбээр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо 2010 онд МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд хоёр улсын Сэтгүүлзүйн байгууллагууд хамтран 15 удаагийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж ирсэн туршлага, амжилтыг дурьдаж, маргааш  /2026.09.07/ бид 16 дах удаагийн форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ удаагийн форумаар дамжуулж өнгөрсөн амжилтаа улам бататгаж, хоёр улсын сэтгүүлчдийн илтгэлүүдийг сонсож, мэдээлэл солилцон,  харилцан бие биенээсээ суралцахыг зорьж байна гэлээ. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь дарга болон албаны бусад хүмүүст талархал илэрхийлж, МСНЭ-ийн талаар товч танилцуулж, Хятад-Монголын сэтгүүлчдийн XVI  форумд Монголын хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид болон, мөн сэтгүүл зүйн сургалт судалгааны чиглэлээр ажилладаг багш судлаач нараас бүрдсэн 41 хүнтэй бүрэлдэхүүнтэй баг XVI дах удаагийн  форумд оролцохоор ирж байгааг дурьдлаа. 

Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол улсад цахим мэдээллийн хэрэгслийн хөгжил давамгайлж байгааг онцолж, үүнийг дагалдан сэтгүүлч мэргэжлийн ур чадвар, сэтгүүлчийн ёс зүйн асуудал чухлаар тавигдаж байгаа, МСНЭ энэ асуудалд чиглэсэн тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгааг илэрхийллээ. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн даргын газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ү Шюй "МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц Ерөнхийлөгчид баяр хүргэж, та 6 сард сонгогдсон бол манай Хятадын Цүй дарга 7 сард шинэ даргатай болсон. Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын шинэ дарга нар Хятад, Монгол улсын сэтгүүлчдийн байгууллага болоод сэтгүүлчдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллана гэдэгт итгэж байна" гэв. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргаар сонгогдсон Цүй Шышинь даргын хүн хувьд 37 жил Хятадын өдөр тутмын "Ардын сонин"-д сэтгүүлчээр ажилласан туршлагатай сэтгүүлч ажээ.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Олон Улсын харилцааны албаны дарга Фэн Шиньжян "Өмнө нь хоёр улсн сэтгүүлчидхарилцан айлчилдаг байсан бол одоо харилцан хоёр улсад сэтгүүлчдийн форумаа зохион байгуулж, хамтарсан сурвалжлага зохион байгуулдаг болсон нь хоёр улсын иргэдэд мэдээлэл солилцох, харилцан ойлголцох нөхцөлийг нэмэгдүүлж байгаа гэж бодож байна’’ гэв. 

Дээрх уулзалт нь хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнүүдийн албан ёсны уулзалт бөгөөд нэгдсэн XVI форум маргааш /2026.09.08/ Хөххотод болно. 

Ирэх жил буюу 2027 онд Монгол-Хятадын сэтгүүлчдийн XVII форум Монгол Улсад зохион байгуулагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21