ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Р.Ханджав
2026/10/21

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.21) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл нар үг хэлж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход парламентын гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа нь үр дүнтэй гэдгийг онцлов.

3.jpg

2.jpg

"Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн, Жендэрийн үндэсний шинжээч Г.Ганбаясгах “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлын судалгаа”-ны эхний үр дүнг танилцуулж, бодлогын шийдэл, эрх зүйн орчныг сайжруулахад авах арга хэмжээ, санаачилгын талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл, О.Алтангэрэл, М.Мандхай, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд нар байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд хүчирхийлэл үйлдэж буй эрэгтэйчүүд, цаашлаад хөвгүүдийг өсвөр наснаас нь зан үйл, мэдлэг хандлага өөрчлөх сургалтад хамруулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. Ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, ган зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн нөлөөллийг ч мөн хөндлөө.

Канад Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 5 бүс буюу Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг, нийслэлийн Багануур дүүргийг сонгож, зорилтот бүлгийн 200 хүнийг хамруулсан чанарын судалгаа хийжээ.

Судалгаагаар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ авахад алслагдсан байршил гол саад болдог, хүчирхийллийн талаарх мэдээлэл хангалтгүй, удмын нэр хүндийг бодож хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгддэггүй, нууц алдагдахаас айх, архины хэрэглээ, хохирогчийг буруутгах хандлага, хэвшмэл ойлголт зэрэг асуудлыг тодорхойлсон байна. Түүнчлэн орон нутагт сэтгэл зүйн үйлчилгээ авах хэрэгцээ өндөр байгаа бөгөөд малчин өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Хэлэлцүүлгийг хааж Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд манлайлж хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, олон улсын жишиг тогтоохуйц санал, санаачлагатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

8.jpg

10.jpg

1.jpg

15.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 10 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21