Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Р.Ханджав
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.26/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нараас Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тодотгоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байгаа нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байна гэлээ.

viber_image_2026-10-26_12-19-56-136.jpg

Мөн тэрбээр, уг асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой тул тариалангийн салбарын эрсдэлийг урьдчилан удирдах, тариаланчдын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах төсвийн гэнэтийн дарамтыг бууруулах зорилгоор тариалангийн индексжүүлсэн даатгалын бие даасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд Улсын Их Хурлын 19 гишүүнээс анхдагч хуулийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж байна гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлаад олон жил болж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн тариалалт эрсдэл өндөр хэвээр байна. Энэ асуудалд анхаарч боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.

viber_image_2026-10-26_12-19-55-344.jpg

Хуулийн төслийн зорилго нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.

Төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, тариалангийн индексжүүлсэн даатгалд бодит хохирлыг талбай бүр дээр заавал үнэлэх бус, харин албан ёсны, тогтмол, шалгагдахуйц индексийн үзүүлэлтэд тулгуурлан даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийг тодорхойлохоор тусгасан байна.

2.jpg

Түүнчлэн төсөлд индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол бүрэн давхцахгүй байх буюу суурь зөрүүний эрсдэлийг тусгайлан зохицуулжээ. Улмаар тариалангийн индексжүүлсэн даатгалын эрсдэлийг түвшнээр нь хуваарилах тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ эрсдэлийн дунд түвшнийг даатгагч болон хамтын эрсдэлийн сан, эрсдэлийн дээд түвшнийг давхар даатгалын компани, түүний сан болон давхар даатгалын механизм хариуцахаар зохицуулсан байна. Мөн тариалангийн индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс тухайн жилийн батлагдсан улсын төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

1.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэн, тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжрах, даатгалын зах зээл хөгжих, салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 10 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21