Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна

Р.Ханджав
2026/10/23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Финланд улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч Александер Стубб өөрийн ордондоо угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн скандинавын орнуудад хийх айлчлалын эхлэл, стратегийн гарц үүд нээх шинэ боломж, шинэ хамтрал эхлүүлсэн чухал ач холбогдолтой айлчлал болно гэдгийг талууд онцлов.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, боловсрол, соёл, геологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хоёр улсын Засгийн газар, байгууллага хоорондын 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар байна. Түүнчлэн Хельсинки хотод Монгол-Финландын бизнес форум зохион байгуулж, Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулах юм. Тухайлбал, боловсролын салбарт зарим их, дээд сургуулиудтай хамтран ажиллах,  тус улсын Туркугийн их сургуультай хамтран сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван талт санамж бичиг байгуулах, хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Финландад хийж буй 16 жилийн дараах айлчлал юм.

Монгол, Финланд улс 1963 оны долоодугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Финланд нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 10 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21