Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Р.Ханджав
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өнөөдөр /2026.10.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

photo_2026-10-27_19-24-15 (2).jpg

Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир Улсын Их Хурлын гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, тусгах талаар байр сууриа илэрхийлсэн. Улмаар уг хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын цалинг 75 хувь, боловсролын салбарын цалинг 76 хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг дурдаад, өнөөдрийн байдлаар 25-26 хувийн цалингийн нэмэгдлийн зөрүү үүссэнийг шийдвэрлэх, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэхээр хэлэлцээрт тусгасан ч, ирэх оны төсөвт 792 мянган төгрөг байхаар төсөвлөснийг анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай талаар хөндөв.

photo_2026-10-27_19-24-15.jpg

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, салбар салбараар нь цалин нэмэгдүүлснээр үүнийг дагаад төрийн бүх албан хаагчийн цалинг тэгшитгэн нэмэх шаардлагатай болж, энэ нь эргээд төсөвт хэт ачаалал үүсгэж, урсгал зардлыг тэлж, шийдвэрлэхэд хүнд байдал үүсгээд байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлуудаа шийдвэрлэхээр Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд тусгасан байсан. Гэвч ногдол ашгийн хуваарилалтын талаар иргэд, гишүүд нийгэмд олон талт байр суурь илэрхийлснээр Засгийн газар үүнтэй холбоотой төслөө татан авсан тул ирэх оны төсвийн төслийн санхүүжилт маш хүнд байдалд орж, ажлын хэсэг зардал бууруулахад чиглэлд анхаарч ажилласныг дурдлаа.

photo_2026-10-27_19-24-20 (3).jpg

Харин Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд батлагдах үед Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөл боловсруулж, батлуулдаг. Энэхүү тогтоолын төсөлд аль нэг салбарыг сонгох бус, төрийн албан хаагчдын нэгдсэн цалингийн тухай хуулийн төслийг боловсруулах, улмаар Ахмад настны тухай хуулийн дагуу төсөвт байгууллагууд цалингийн сангийн 3 хүртэл хувийг ахмадын сандаа төвлөрүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд асуудлаа шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх саналууд тусгасныг дуулгав. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалгааг тогтоолын төсөлд тусгахаар ажиллаж болно гээд, үүнд та бүхэн ажил хэрэгч санал гаргавал хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

photo_2026-10-27_19-24-20 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр удаа дараа хэлж, уг асуудлаар холбогдох салбарын сайдуудтай уулзаж, санал солилцсон талаараа дурдав. Мөн ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох саналаа оруулахаар зэхэж байсан. Гэвч Засгийн газраас "Оюу толгой" ХХК-иас 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх асуудлаа татсан тул санал гаргах боломжгүй болсныг онцлон тэмдэглэв. Харин тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байсан гээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам нэмэгдүүлэх хугацаа болсныг тодотгож байлаа.

photo_2026-10-27_19-24-15 (3).jpg

Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21