Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Р.Ханджав
11 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.27/ 10 цаг 42 минутад 60.7 хувийн ирцтэй эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

2026-10-27 12.21.58.jpg

Төслийг Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Нэгдсэн төсвийн төсөлд “Оюу толгой” ХХК-аас нийт 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Үндсэн хуульд заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, нийгмийн тулгамдсан суурь асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр төслийн үзэл баримтлалд тусган, холбогдох тооцооллыг хийж төлөвлөжээ.

2026-10-27 12.22.29.jpg

Гэвч хууль санаачлагч 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хөндөгдсөн холбогдох заалт, дагаж мөрдөх хугацааг өөрчлөх саналыг Ажлын хэсгээс гаргасан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцууллаа.

2026-10-27 12.25.06.jpg2026-10-27 12.22.49.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, гурван аймаг орон нутгийн үнэт цаас гаргадаг, тэдгээрийн дүнг төсөлд тодорхой тавих, 21 аймгийн өмнөх оны төсвийн үлдэгдлийг юунд зарцуулахаар тусгасныг тодруулав.

2026-10-27 12.23.35.jpg

Төслийг дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлэхдээ, хууль санаачлагч эхнээсээ асуудалд бодитоор хандаж, оновчтой шийдлийн төсөл боловсруулахгүй бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд парламент сайжруулалт хийдэг, хуулийн хэлтэс шиг болж хувираад байгааг шүүмжлэв.

2026-10-27 12.23.56.jpg

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахдаа удахгүй хэрэгжиж эхлэх төрийн өмчит компанийн хуультай уялдуулах, төсөвт дарамт үүсгэхгүй байхад анхаарах ёстойг санууллаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн эсрэг хуулийн төслийг яагаад оруулж ирснийг тэрбээр тодруулсан юм. Ажлын хэсгийн төлөөлөл гишүүдийн асуултад хариулахдаа, улсын төсвийн орлогын дийлэнхийг татвараас төвлөрүүлэхээс гадна газрын баялаг, уул уурхайгаас болгож төсөлд тусгасныг онцоллоо. Мөн төрийн өмчит компани хоёр жил ашиггүй ажилласан бол шууд татан буулгахаар хуулийн зохицуулалттай гэв.  

2026-10-27 12.21.30.jpg

Хуулийн төслийн талаар УИХ-ын Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

2026-10-27 12.24.34.jpg

Нэгтгэсэн төслийн зүйл, заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа төсөв ярих бүрд өөрчлөх нь зөв зүйл биш, улсын төсөв сүүлийн жилүүдэд дөрөв дахин өсжээ, алт, зэсний үнэ өссөн нь нөлөөлж байгаа сайн талтай боловч “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” чухал,  УИХ-ын гишүүн Б.Жаргалан, төсвийг тэлээд улс орон хөгждөггүйг, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжраагүй, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн хуулийг олон дахин засварлах нь үр дүнтэй бус талаар хөндөв.

2026-10-27 12.21.20.jpg

Сахилга батыг сахиулах үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухайхуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Лувсанжамц, О.Батнайрамдал нар гаргасныг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

2026-10-27 12.24.17.jpg2026-10-27 12.24.39.jpg2026-10-27 12.22.55.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалав. Хуралдаанд 56 гишүүнээс УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, М.Мандхай, Б.Түвшин, Л.Соронзонболд, Т.Аубакир, Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг, Б.Заяабал, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Ч.Лодойсамбуу, Г.Ганбаатар, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Х.Ганхуяг, Б.Чойжилсүрэн, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, Л.Энх-Амгалан, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, Э.Одбаяр, Г.Очирбат, П.Мөнхтулга, С.Цэнгүүн, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, П.Ганзориг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, Ш.Бямбасүрэн нар оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21