МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо

Р.Ханджав
2026/09/08

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон Эвлэлийн удирдлагын багийн зарим төлөөлөгчид өнөөдөр /2026.09.07/ ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. 

Уулзалтад Монголын талаас УИХ-ын ХМОНХГ-ын хэлтсийн дарга Б.Мандах, МСНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн М.Уранчимэг, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн Р.Ханджав нар оролцсон бол Хятадын талаас ӨМӨЗО-ны Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлстийн дарга Бао Шяньхуа, ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн байнгын дэд дарга Фү Лэй, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хариуцлагатан Юань Юн, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны газрын дарга Гүе Жюньшань, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дэд дарга Гэрэлт нар оролцлоо. 

Уулзалтыг нээж Бао Шяньхуа дарга хэлсэн үгэндээ “Хятад Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон хөрш улс. ӨМӨЗО-ны Монгол улстай хил залгаа байдгийн хувьд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд сэтгүүлчид чухал нөлөөтэй. Хятадын удирдагч Ши Жиньпин даргаас өгсөн удирдамжийн дагуу Өвөрмонгол олон талаар хөгжиж байгааг та бүхэнд уламжлах байна. Өнгөрсөн жил ӨМӨЗО-ны эдийн засгийн эргэлт 26 тэрбум юань хүрсэн. Ялангуяа эрчим хүч, хөдөө аж ахуй, байгалийн баялгаар ӨМӨЗО Хятад улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Үүнийг дагалдан сүүлийн жилүүдэд хоёр улсын иргэдийн хоорондын худалдаа арилжаа, бараа эргэлт улам бүр сайжирч байгаа” гэв.

May be an image of suit and weddingMay be an image of suit and wedding

Мөн тэрбээр хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй институци юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны сэтгүүлчдийн байгууллагууд хамтран ажиллаж, олон ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. ӨМӨЗО-ны Ардын засгийн газар МСНЭ-тэй олон чиглэлд хамтран ажиллах бодлого төлөвлөгөө гаргаж ажиллаж, хүний нөөцийн болон техникийн туршлага солилцоо улам бүр үр өргөжин тэлж байна гэв.

No photo description available.No photo description available.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц “МСНЭ -ийн Их хурал өнгөрсөн 6 сард болж, УЗ-ийн гишүүдээр шинэ баг бүрэлдэхүүн сонгогдсон. Энэ удаагийн Хятад-Монголын XVI форумд оролцохоор УИХ, НИТХ зэрэг төрийн байгууллагын хэвлэлийн багийн удирдлагууд сонин, сайт, сэтгүүл, радио, орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл, судлаачдаас бүрдсэн баг ирж оролцоно. Эрхэм Бао Шяньхуа дарга таныг Хэвлэл мэдээллийн байгууллагыг үргэлж дэмжиж ажилладагт талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд хамтран ажиллах хүрээнд тодорхой санал байгаагаа илэрхийлье. 

Юуны өмнө хоёр орны иргэдийн энгийн ажил амьдралыг илэрхийлсэн харилцан мэдээлэл солилцсон, контент бэлтгэн бүтээх тал дээр манай талын төлөөлөгчдийн багт багтан ирсэн телевизийн удирдлагууд та бүхэн хоорондоо ярилцаж, бүтээл хийх талаар санал солилцож, ажил хэрэг болгоосой гэж хүсэх байна. Хоёр улсын найрамдалт харилцааг илэрхийлэх, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд хоёр улсын сэтгүүл зүйн байгууллагууд гүүр болж ажиллана гэдэгт итгэж байна. 

Түүнчлэн Хятад хэл сурч байгаа сэтгүүлчдийг Хөххотод богино хугацаатай хэлний болон мэргэжлийн сургалтанд суулгах, дадлага хийлгэх боломжийг олгох талаар зөвлөлдөх саналтай байна.

Мөн Хятад улсын цөлжилтийг бууруулах чиглэлд амжилттай ажиллаж байгаа туршлагыг Монголын сэтгүүлчид сурвалжлан танилцуулах, мэдээ контент бэлтгэн хүргэх талаар дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21