Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Р.Ханджав
1 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй уялдуулан 8 бүлэг, 538 зорилтын хүрээнд батлууллаа. Тодруулбал,

  1. Хүний хөгжил,
  2. Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл,
  3. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил,
  4. Байгаль орчин, ногоон хөгжил,
  5. Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглал,
  6. Бүсчилсэн хөгжил,
  7. Хотын өрсөлдөх чадвар,
  8. Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан гэсэн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын 2027 оны үйл ажиллагаа чиглэхээр боллоо.

Түүнчлэн нийслэлийг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан дэд бүтэц, тээвэр, орон сууц, эрчим хүч, байгаль орчин, үйлдвэр, нийгмийн үйлчилгээний салбарыг хамарсан томоохон 16 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлнэ. 2027 онд “Хүүхдэд ээлтэй хот-Хүн бүрд ээлтэй хот” зорилтыг хэрэгжүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах юм.

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Улаанбаатар хотын 2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн нутгийн захиргааны 104 байгууллага, НИТХ-ын төлөөлөгчдөөс санал авч, өнөөдөр батлууллаа. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөгөөр авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүний хөгжилд анхаарсан олон төсөл хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгасан агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг эрчимжүүлнэ. Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлсэн. 2027 онд 10-15 мянган айлыг хий рүү шилжүүлж, дагалдах бэлтгэл ажлуудыг хийнэ. Энэ онд 8 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд шилжүүлсэн бол ирэх онд 25-30 сургуулийг шилжүүлнэ. Баруун салаа, Зүүн салааны 800 айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 10-15 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар "Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө", "Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай", "Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай" зэрэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн баталлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа 1 цагийн өмнө
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд бат… 1 цагийн өмнө
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World clea… Өчигдөр
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно Өчигдөр
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… Өчигдөр
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… 2026/09/16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувь… 2026/09/16
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тух… 2026/09/16
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана 2026/09/16
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026/09/16
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт 2026/09/15
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич… 2026/09/15
Монгол улсын их хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын их … 2026/09/15
Өнөөдөр Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ 2026/09/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/14
ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарын ТЕНДЕРИЙН МАДАМ М.ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮН 2026/09/13
Хятадын шүд, амны хөндийн анагаах ухааны “цахиурын хөндий" Сичуаны Чэн… 2026/09/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 2026/09/11
Х.Нямбаатар: Намайг ажлаа өгөхөд хот 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй… 2026/09/11