Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Р.Ханджав
1 цагийн өмнө

Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэжбайна.

Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болноУчир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон. 

“Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол, горхи, нуур, цөөрмийн эрэг, усны сав газар болон ойн нөөц бүхий 7000-8000 га газруудад цэвэрлэгээ хийж, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар иржээ. Аяны хүрээнд жилд дунджаар  600-1000 тонн орчим хог хаягдлыг цуглуулан хогийн цэгт төвлөрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулсан

“Гялс цэвэрлэгээ” болон “Cleanup Mongolia-6” аянд Төрийн банкны 4000 орчим ажилтнаас гадна улс даяар 13,000 гаруй залуус эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд нэгджээ. 

Жил ирэх тусам “Cleanup Mongolia-6” арга хэмжээ өргөжин тэлж, энэ жил Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага хамтран оролцож буйгаараа онцлогтой юм.  

Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр иргэн бүрийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхэд уриалж байна.

Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын үүрэг бус — хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлнэ.

Өнөөдөр хийсэн зөв үйлдэл бүрмаргаашийн цэвэр, эрүүл, тогтвортой орчны үндэс болно.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Хөл бөмбөгийн талбайд/

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний 09:00 цагт

Бүртгүүлэх линк: https://forms.gle/jR3FTh7FvWgj...

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World clea… 1 цагийн өмнө
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 5 цагийн өмнө
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… 5 цагийн өмнө
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 5 цагийн өмнө
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувь… Өчигдөр
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тух… Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт 2026/09/15
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич… 2026/09/15
Монгол улсын их хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын их … 2026/09/15
Өнөөдөр Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ 2026/09/15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/14
ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарын ТЕНДЕРИЙН МАДАМ М.ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮН 2026/09/13
Хятадын шүд, амны хөндийн анагаах ухааны “цахиурын хөндий" Сичуаны Чэн… 2026/09/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 2026/09/11
Х.Нямбаатар: Намайг ажлаа өгөхөд хот 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй… 2026/09/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вье… 2026/09/10
Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа 2026/09/10