Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид ВАН төрийн албыг төрөл садан, ойрын хүрээлэлдээ хуваарилдаг байдал бий болгосон гэх асуудал анхаарал татаж байна. Тодруулбал, түүний “БАГА ХАТАН” гэх Г.Оюунсаранг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн ажилтнаар, түүний төрсөн эгч Г.Оюуннаранг Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын даргаар, мөн “БАГА ХАТАН”-ы хүргэн ах буюу ангийн найзыг аймгийн Засаг даргын орлогчоор томилсон гэх мэдээлэл яригдаж байна. Хэрэв дээрх томилгоонууд үнэн бол төрийн албыг хувийн харилцаа, гэр бүлийн хүрээнд хуваарилсан эсэх, төрийн албаны мерит зарчим болон ашиг сонирхлын зөрчлийн шаардлага зөрчигдсөн эсэхийг нэн даруй шалгах шаардлагатай. Төрийн алба бол гэр бүлийн бизнес биш! Албан тушаал бол төрөл садандаа тараадаг өмч биш! Ерөнхий сайд аа, Архангай аймагт төрийн албыг “төрөлжүүлж” байгаа гэх энэ асуудалд анхаарал хандуулж, дээрх томилгоонууд хуульд нийцсэн эсэхийг шалгуулж өгнө үү! Архангайн төрийн алба ард түмнийх болохоос хэн нэгний гэр бүлийн өмч биш!
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид ВАН нь Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажлыг гэр бүлээс гадуурх харилцаатай түүний “БАГА ХАТАН” гэх Г.Оюунсарангийн төрсөн дүү Г.Оюунсолонгын нөхөр С.Булгантамирын “Ирмүүн бар” ХХК-д давуу байдал үүсгэн олгож, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 725,305,813 төгрөгийн үнийн дүнтэй АРАОНӨГ/202304066/01/01 дугаартай гэрээ байгуулсан. Уг ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг өөртөө авч, улмаар мөнгө угаасан байж болзошгүй бөгөөд уг үйлдлийг нуун дарагдуулах зорилгоор “Ирмүүн бар” ХХК-ийн нэрийг “Гэрэлт зам өөд” ХХК болгон өөрчилсөн байж болзошгүй.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид ВАН нь Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин аймгийн ИТХ-д зориулан 0002-АРА улсын дугаартай Ланд Круйзер 300 автомашиныг 206 сая төгрөгөөр худалдан авч, мөн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын орлогчийн албаны хэрэгцээнд зориулан Ниссан Патрол Y63 болон Ланд Круйзер 200 маркийн автомашинуудыг нийт 500 орчим сая төгрөгөөр худалдан авсан. Дээрх худалдан авалтыг төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим системд ил тод байршуулалгүйгээр зохион байгуулсан бөгөөд албаны хэрэгцээнд авсан Ниссан Патрол Y63 автомашины төлбөрийн үлдэгдлийг бусад аж ахуйн нэгжээр төлүүлж, хариуд нь давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээр дурдсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн холбогдох бусад гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.