УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

Р.Ханджав
5 цагийн өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.22/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй байгааг онцлов.

Тухайлбал, эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсан байна. Гэсэн хэдий ч эдгээр эерэг үзүүлэлтүүдийн үр нөлөө иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн байдалд бүрэн мэдрэгдэхгүй байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Тэрбээр наймдугаар сарын байдлаарх статистик үзүүлэлтүүдийг дурдаж, иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин нэг хувиар өссөн, өрхийн бодит хэрэглээ 4.1 хувиар агшсан нь эдийн засгийн өсөлт өрхийн орлого, амьжиргаанд хангалттай нөлөөлж чадахгүй байгааг харуулж байна гэв. Иймээс мөнгөний бодлого нь зөвхөн макро үзүүлэлтүүдийг тогтвортой хадгалах бус, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэхэд чиглэх ёстойг онцоллоо.

Мөн өндөр хүүтэй хэрэглээний зээлийн өсөлт өрхийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж буйд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэв.

Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл 2021 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2025 онд 7.2 их наяд төгрөгт хүрч, дөрөв дахин өссөн нь иргэд санхүүгийн хэрэгцээгээ өндөр өртөгтэй эх үүсвэрээр хангах нөхцөл байдал түгээмэл болсныг харуулж байна гэдгийг дурдлаа. Иймээс зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг мөнгөний бодлогод тусгах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн арилжааны банкнуудын гадаад эх үүсвэр татах боломжийг өргөжүүлж, үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр болон экспортын чиг баримжаатай салбаруудад урт хугацааны, хүү багатай санхүүжилт олгох нь эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт мөнгөний бодлого нь зөвхөн инфляцын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх бус, эдийн засгийн эрсдэл, зах зээлийн хүлээлтийг урьдчилан тооцож хэрэгжих ёстойг онцолсон юм. Тэрбээр 2027 оны мөнгөний бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, өрх бүрд бодитоор хүргэхэд чиглэх шаардлагатайг хэллээ.  

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд барих, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээх чиглэлээр гарсан санал, зөвлөмжүүдийг 2027 оны мөнгөний бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламенын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 1 цагийн өмнө
“Хятадын кино долоо хоног” болно 2 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна 5 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Мил… 5 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний … 5 цагийн өмнө
Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын т… Өчигдөр
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга руу мордлоо Өчигдөр
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн авто… Өчигдөр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ Н… 2026/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд ор… 2026/09/19
Ерөнхий сайдаа Архангай аймагт төрийн албыг " Ургийн мод" болгож л бай… 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа 2026/09/18
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд бат… 2026/09/18
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World clea… 2026/09/17
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 2026/09/17
ҮАБЗ-ийн Ажлын албаны дэргэд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг үүрэг б… 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/17
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөци… 2026/09/16