Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралддаг. Хуваарийн дагуу өнөөдөр 10:00 цагаас бүлгүүд хуралдахаар тов гарчээ.
Хуралдаанаар үдээс хойш 14.00 цагаас УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах асуудал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.