ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзан /2026.10.06/, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэллээ. 

Ерөнхий сайд “Энэ тусламж эрдэнэт хүний амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ч, гамшгийн дараа ч иргэнээ ганцааранг нь үлдээхгүй. Бид энэ ослоос сургамж авч, дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ. 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Дүнжингаравын осол бол зөвхөн нэг машин, нэг уулзварын асуудал биш. 

Хүн ам шигүү суурьшсан хотын дундуур аюултай ачаа тээвэрлэж байгаа нь өөрөө эрсдэл. Дүнжингаравт болсон осол өөр уулзвар, өөр байрны дэргэд ч гарч болох байсан. Төмөр замаар аюултай ачаа ачсан цуваанд осол гарвал үр дагавар нь бүр ч өргөн хүрээг хамарч болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээдУлаанбаатар хотын дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэж байна. Аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах шийдлийг Засгийн газар хэрэгжүүлж байгааг онцлов.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын Багахангай–Хөшигийн хөндийн эхний 87.8 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх дараагийн хэсгийн ажил үргэлжилж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг ачааг хот дундуур нэвтрүүлэхгүй Богд уулын урдуур тойруулан тээвэрлэдэг болох юм.

Мөн аюултай ачааны авто болон төмөр замын маршрут, стандарт, хяналтыг цогцоор нь эргэн харна. Ийм осол дахин гаргахгүй байх нь төрийн хийх ёстой гол ажил гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Жич: Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дүнг ар гэрийнхний хүсэлтээр мэдээлэхгүй болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТ… 2 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 4 цагийн өмнө
Үндэсний Дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ 7 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэл… 7 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг… 7 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алха… 7 цагийн өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… Өчигдөр
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… Өчигдөр
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29