Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажиллана

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон нутгийн нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдал, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт болон намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар Төвийн болон Хангайн бүсийн Хөвсгөл, Орхон, Булган аймгуудад 2026 оны аравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд ажиллана.

Аравдугаар сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, бүс нутгийн онцлогт нийцсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй танилцах төлөвтэй байна. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт хийгдсэн ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулах ажлын үр дүнг үзэж сонирхоно. Үүний зэрэгцээ Мөрөн хотын Бөхийн өргөөнд нутгийн иргэд, төрийн албан хаагчид, малчид, хөдөлмөрчидтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг танилцуулан, санал хүсэлтийг нь сонсоно.

Аравдугаар сарын 3-ны өдөр Төрийн тэргүүн Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт хот дахь үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын дэвшилтэт технологи нэвтрүүлэлт болон цаашдын өргөтгөлийн ажлуудтай танилцахаар төлөвлөжээ. Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Cumo" аrena цогцолборт уурхайчид, инженер техникийн ажилтнууд, иргэдтэй уулзаж, хотын дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон хот байгуулалтын төслүүдийн явцыг шалгах юм.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Булган аймагт ажиллаж, төвийн бүсийн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарын нөхцөл байдал, намаржилтын үйл явц, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцана. Энэ үеэр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймгийн тариаланчид, ногоочид, хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих, зоорь, агуулахын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний үр дүнг шалгахаар төлөвлөсөн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2 цагийн өмнө
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 6 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 9 цагийн өмнө
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 17 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… Өчигдөр
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ Өчигдөр
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… Өчигдөр
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2026/09/28
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … 2026/09/28
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв 2026/09/28
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 2026/09/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо 2026/09/24