ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Р.Ханджав
59 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж  буйг талархан тэмдэглэв. Түүнчлэн, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 онд Монгол Улсад айлчилсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал айлчлал болсныг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийллээ. 

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм. 

Найрамдлын нийгэмлэгүүд төдийгүй хоёр улсын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй япон иргэд, тэдний халуун сэтгэл, итгэл зүтгэл, нөөц бололцоогоор дамжуулан харилцан ээлтэй хамтын ажиллагааг хүмүүнлэг, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарт баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв. 

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг нь тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан.  Тэргүүнээр нь Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Каифү, хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ нар тус тус ажиллаж байжээ. 

Япон, Монголын нийгэмлэг нь япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, xамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй найрамдлын нийгэмлэг юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 59 минутын өмнө
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 1 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 1 цагийн өмнө
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 1 цагийн өмнө
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 4 цагийн өмнө
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… Өчигдөр
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … Өчигдөр
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв Өчигдөр
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 2026/09/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа 2026/09/24
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… 2026/09/23
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… 2026/09/23
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 2026/09/23