Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Р.Ханджав
1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.09.23/ Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга , Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Д.Бэхбат, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, бизнесийн холбоод, эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр “Ногоон Торгоны зам – Цөлийн шинэ сэргэлт” экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай баримтат киноны нээлт, ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын талаарх танилцуулга, ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалыг сурталчлах видео танилцуулга зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Мөн “Дуран хараан дахь Дундад орон” кино, телевизийн шилдэг бүтээлүүдийг харилцан солилцох арга хэмжээ, богино хэмжээний кино, видео нэвтрүүлгийн нээлт боллоо.

Үүний зэрэгцээ оролцогчдод зориулан Хятадын уран бичлэгээр нэр, ерөөлийн үг бичиж өгөх, цаасан хайчилбар хийх зэрэг уламжлалт урлаг, соёлыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж, Хятадын соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэв.

Түүнчлэн “Хятад улсад боловсрол эзэмшиж, Өвөр Монголд суралцахуй” сэдэвт оюутан, залуусыг Хятад Улсад суралцах боломжийг танилцуулах элсэлтийн мэдээллийн арга хэмжээ болж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр албаны хүмүүс “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүд нь Монгол, Хятадын хүмүүнлэг, соёлын харилцааг өргөжүүлэх, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцоллоо. Мөн цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүд есдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд үргэлжилж, урлагийн концерт, кино үзвэр, Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг оношлогоо, Ном уншлагын танхмын нээлт, номын үзэсгэлэн гарах бөгөөд энэ хугацаанд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээ иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болох тул иргэд та бүхнийг үзэж сонирхоорой гэдгийг уриалах байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 4 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 9 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … 9 цагийн өмнө
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 20 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… 20 цагийн өмнө
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 22 цагийн өмнө
“Хятадын кино долоо хоног” болно 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Мил… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний … Өчигдөр
Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын т… Өчигдөр
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга руу мордлоо 2026/09/21
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн авто… 2026/09/21
УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2026/09/21
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ Н… 2026/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд ор… 2026/09/19
Ерөнхий сайдаа Архангай аймагт төрийн албыг " Ургийн мод" болгож л бай… 2026/09/18