УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Р.Ханджав
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар нар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийв.

Нэг.jpg

Тус айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Пьер Андре Пэйжид бараалхан мэндчилж, бүлгийн дарга Лорен Верли тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй парламентын бүлэг хоорондын уулзалт хийв. Түүнчлэн төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Маркус Лейтнер, Швейцарын Холбооны Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "KliK" сан, Худалдаа, хөрөнгө оруулалтын "Switzerland Global Enterprise" агентлаг, Швейцарын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн "Economiesuisse" холбооны төлөөлөлтэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хоёр.jpg

Хоёр улсын парламентын бүлэг хоорондын уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэгийн зүгээс бүлгийн дарга Лорен Верлид хандан Монгол, Швейцар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд (2024 он) Швейцарын Үндэсний Зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны даргын хувиар Монгол Улсад ажлын айлчлал хэрэгжүүлж, улмаар Швейцарын Үндэсний Зөвлөлийн түүхэнд анх удаа Швейцар-Монголын парламентын бүлгийг үүсгэн байгуулсанд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэв.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын Холбооны Улсын төр, засгаас үзүүлж ирсэн дэмжлэг, хувь нэмэрт талархал илэрхийлж, Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр талууд хамтран үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэв.

Гурав.jpg

Бүлгийн дарга Лорен Верлигийн зүгээс парламентын ордон, түүний үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүний талаар танилцуулж, 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн түүний ажлын айлчлал өндөр сэтгэгдэл үлдээснийг онцлон, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан бөгөөд газарзүйн болоод соёл уламжлалаар эрс өөр Монгол Улстай парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүслээр тус бүлгийг үүсгэн байгуулсныг цохон тэмдэглэв.

Талууд парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаанаас гадна холбогдох асуудлын хүрээнд Байгын хороод, Тамгын газар хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Дөрөв.jpgScreenshot 2026-09-28 at 09.14.23.jpgТав.jpgphoto_2026-09-28_03-11-15.jpgphoto_2026-09-28_03-11-15 (2).jpg

Айлчлалын хүрээнд хууль тогтоох байгууллага, засаг захиргааны төв байгууллага болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлд холбогдох уулзалтууд хийснээр Швейцарын Холбооны Улсад хэрэгжүүлсэн Улсын Их Хурлын төлөөлөгчдийн анхны парламентын бүлгийн айлчлал үр дүнтэй болж өндөрлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … 1 цагийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв 1 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 2026/09/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа 2026/09/24
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… 2026/09/23
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… 2026/09/23
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 2026/09/23
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … 2026/09/23
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 2026/09/23
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 2026/09/22
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… 2026/09/22
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 2026/09/22
“Хятадын кино долоо хоног” болно 2026/09/22
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна 2026/09/22