Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

Р.Ханджав
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны  үдээс хойших хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа.

Энэ оны зургадугаар сарын 24-нд хуралдсан дунд суудлын хуралдаанаар иргэн Д.Буянзаяа, Л.Энхтуяа, Ж.Зоригтбаатар, С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч О.Билгүүн нарын гаргасан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, мөн зүйлийн 8 дахь заалтын үр шимийг нь хүртэх эрхтэй гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Маргааныг хянан хэлэлцээд дээр дурдсан заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, мөн зүйлийн 8 дахь заалтын “үр шимийг нь хүртэх эрхтэй” гэсэнд нийцээгүй байна гэж дүгнэжээ. Ингээд хуулийн дээрх хэсгийг энэ оны зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … 1 цагийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв 1 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 2026/09/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа 2026/09/24
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… 2026/09/23
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… 2026/09/23
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 2026/09/23
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … 2026/09/23
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 2026/09/23
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 2026/09/22
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… 2026/09/22
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 2026/09/22
“Хятадын кино долоо хоног” болно 2026/09/22
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна 2026/09/22