МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо

Р.Ханджав
58 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоны дараа Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо.

Тэрбээр, Консулын газрын ажилтнууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжих, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулахчиглэлээр улам хичээн ажиллахыг захив.  

АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсад оршин суудаг иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг нь цаг алдалгүй хамгаалах шаардлага үүссэн. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гарган, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж байсан юм.

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн, үүний 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдардаг. 

Консулын газар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн хугацаанд 6,000 гаруй хүнд төрийн үйлчилгээ үзүүлээд байна.   

Консулын газар нь Иллинойс, Индиана, Висконсин, Миссури, Мичиган, Миннесота, Айова, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана, Өмнөд Дакота, Умард Дакота, Небраска, Канзас гэсэн 15 мужид амьдарч буй монгол иргэдэд үйлчилдэг. 

Үүний зэрэгцээ Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна.  

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо манай улсын Элчин сайдын яам, Сан Франциско хотод Ерөнхий консулын газар, Нью-Йорк хотод Байнгын төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 58 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цагийн өмнө
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… Өчигдөр
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 2026/09/23
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … 2026/09/23
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 2026/09/23
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 2026/09/22
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… 2026/09/22
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 2026/09/22
“Хятадын кино долоо хоног” болно 2026/09/22
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна 2026/09/22
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Мил… 2026/09/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний … 2026/09/22
Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын т… 2026/09/21
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/09/21