Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Р.Ханджав
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүн V Гийомтой уулзав.

Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ жил олон арга хэмжээ хамтран зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг салбараас гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцав.  

Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх, судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг үзүүлж буйд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.   

Хоёр улс эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Люксембургийн 22 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар барих Зүрх, судасны төвийн бүтээн байгуулалт эхлээд байна.

120 ортой төв ашиглалтад орсноор  зүрх, судсан дотуурх мэс засал, оношилгоо, яаралтай болон сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чадавх нэмэгдэх юм.

Өмнөх жилүүдэд Люксембургээс манай улсад үзүүлсэн 60 гаруй сая еврогийн тусламжийн дүнд зүрх, судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Хоёр улс мөн ойн салбарт 100 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… 16 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… 16 цагийн өмнө
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… Өчигдөр
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … Өчигдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… Өчигдөр
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… Өчигдөр
“Хятадын кино долоо хоног” болно Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Мил… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний … Өчигдөр
Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын т… 2026/09/21
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга руу мордлоо 2026/09/21
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн авто… 2026/09/21
УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2026/09/21