МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ны Гүйцэтгэхзахирал Р.Ганхуяг, БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК (MONGTUSA LLC)-ийн Гүйцэтгэх захирал Ким Ан Гүг (Kim Ahn Kook) нархамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээ нь Монгол Улс, БүгдНайрамдах Солонгос Улсын хоорондын эдийн засаг, үйлдвэрлэл, технологиболон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан мэдлэг, туршлага солилцох боломжийг олгох юм. 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл, бизнесийн орчин, дэвшилтэт технологи болон үйлдвэрлэлийн туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо. 

ТАЛУУД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА:

• МАОЭНХ-ны гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг БНСУ-д зохион байгуулагдах үзэсгэлэн, яармаг, семинар, форум, сургалт, дадлага болон үйлдвэрлэлийн танилцах аялалд оролцох боломжийг бүрдүүлэх
• Монгол Улсад олон улсын сургалт, семинар, бизнесийн арга хэмжээ хамтран зохион байгуулах
• Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн түншлэл бий болгоход дэмжлэг үзүүлэх
• Хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, туршлага, технологийн солилцоог дэмжих
• Хамтарсан төсөл, бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аж ахуйн нэгжүүдийн олон улсын бизнесийн орчинд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл болон бизнесийн түншүүдтэй холбогдох, шинэ технологи, үйлдвэрлэлийн туршлагаас суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.

Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн түншлэл, шинэ боломжийг бий болгоход хувь нэмэр оруулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2 цагийн өмнө
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … 5 цагийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв 5 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 2026/09/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа 2026/09/24
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… 2026/09/23
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… 2026/09/23
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 2026/09/23
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … 2026/09/23
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 2026/09/23
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 2026/09/22
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… 2026/09/22
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 2026/09/22
“Хятадын кино долоо хоног” болно 2026/09/22