“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхав.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түнш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэв. Мөн ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсаас үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийллээ.

Хоёр улсын парламент хоорондын харилцаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан туршлага солилцохын чухлыг онцлов. 

Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн Япон Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд татварын таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. 

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. 

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказү “Чингис хаан олон улсын нисэх буудал нь хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг тэмдэглэв. 

Уулзалтын үеэр боловсрол, соёл, хүний хөгжил, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав. 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотод “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд урилаа. Тус чуулга уулзалтад Япон Улсын зөвлөхүүдийн танхимаас оролцохоо илэрхийллээ.

Талууд Монгол, Японы парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 1 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 14 цагийн өмнө
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 14 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 14 цагийн өмнө
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 17 цагийн өмнө
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… Өчигдөр
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … Өчигдөр
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв Өчигдөр
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулы… 2026/09/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа 2026/09/24
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН СА… 2026/09/23
ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГ… 2026/09/23
Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо 2026/09/23