Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв

Р.Ханджав
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2026.10.05) "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг үдээс хойш “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвээр үргэлжлүүлэн явууллаа.

2026-10-05 13.26.32.jpg2026-10-05 13.23.26.jpg

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, бүх яамд 2027 оны төсвийн төсөлдөө хүний эрхийн үүднээс ямар асуудал тусгаснаа илтгэж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд тэдгээрт асуулт тавьж, хэлэлцүүлснээрээ онцлогтой байлаа. Төсвийн тэгш хуваарилалт нь хүн бүрт ижил хэмжээний хөрөнгө хуваарилах бус, хүн бүрийн онцлог, хэрэгцээ, нөхцөл байдал, эрсдэл, хүртээмжийн ялгааг харгалзан эрхээ бодитоор эдлэхэд чиглэх ёстойг хүний эрхийн үндэсний байгууллагаас хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхэд суурилсан төсөвлөлтийн гол шаардлага нь ижил зүйлийг ижил хэмжээтэй өгөхөөс илүүтэй, ялгаатай хэрэгцээнд ялгаатай түвшний дэмжлэг үзүүлэх асуудал гэсэн юм.

2026-10-05 13.27.06.jpg

Хүний эрхийн дэд хорооны зүгээс төсөв хомс байх нь зөвхөн үйлчилгээний чанарт бус, хүний эрхийн хэрэгжилтэд шууд нөлөөлдөг. Төсөвт тусгаагүй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй учраас татвар, төсвийн бодлого нь нийгэмд шударга ёс, тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Төсвийн шийдвэр бүр нь хэний эрхийг хамгаалах, хэний хэрэгцээг хангах, хэнийг орхигдуулах эрсдэлтэйг, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэсэн үндсэн асуултуудад хариулт өгөхөд оршдог. Товчхондоо төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэсэн үзэл, хандлагаар асуудалд хандаж, төсвийн төслөө боловсруулах шаардлагатайг хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл анхаарууллаа.

2026-10-05 13.23.58.jpg2026-10-05 13.26.54.jpg

Яам бүр өөр өөрийн төсвийн төслөө танилцуулахдаа хүний эрхийн үүднээс ямар асуудлыг тусгаснаа онцолж, мэдээлэл өглөө. Салбар бүрийн хүний эрхэд хамаарах онцлог зүйлсээ тодруулах нь чухал байгааг мөнгөн дүн болгоны өмнө хүнээ бодсон шийдвэр байх ёстойг, тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс урьтаж хүний эрхийн шалгуураар хэлэлцүүлж занших, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодлогын зангилаа болохын хувьд идэвхтэй оролцох, хариуцлагатай хандах хэрэгтэйг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос тэмдэглэв.

2026-10-05 13.21.30.jpg2026-10-05 13.22.12.jpg

Хуулийн байгууллагуудтай хамааралтай хөндөгдсөн хүний эрхийн зөрчил, кэйсүүдийг таслан зогсоох, цөөрүүлэхэд ойлголтын зөрүү асар их байгаа тул цаашид хамтран ажиллах шаардлагатай гэж дүгнэв. Ирэх долоо хоногийн лхагва гарагт хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын мэдээллийг сонсохоор төлөвлөснөөр хэлэлцүүлэг өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний Дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ 1 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэл… 1 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг… 1 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алха… 1 цагийн өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… Өчигдөр
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… Өчигдөр
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 2026/09/29
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2026/09/29