ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.02/ түлш, шатахууны Шуурхай  штабын хурлыг ахлан хуралдууллаа. Ард иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулж, биелэлтийг бүрэн хянаж ажиллахыг холбогдох яам, төрийн байгууллагынханд үүрэг болголоо.  

Ерөнхий сайд “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэдгийг хэллээ. 

Засгийн газар бүх боломжоо дайчлан шатахуун татан авчирч, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, хил, гааль, төмөр зам, тээврийн бүхий л үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна. Гэтэл шатахууныг хэвийн олгохгүй, иргэдийг олон цагаар дугаарлуулан зовоож, талоноор өгнө эсвэл дараагийн ээлжийн хүн олгоно гэх мэтээр чирэгдүүлж байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ. Шатахуун түгээх станц найман хошуутай байж хоёр хошуугаар нь л шатахуун олгож байна гэсэн иргэдийн шүүмжлэлийг аж ахуйн нэгжүүд хүлээн авч станцуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь зүйтэй гэлээ. 

Засгийн газрын олоод ирсэн шатахууныг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй олгоход төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хэн хэн нь анхаарч, хамтран ажиллах  шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрч чадвал нэг удаагийн хуулийн төсөл УИХ-д оруулж,  тодорхой хугацаанд татаас өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Гааль, төмөр зам, нефть компаниуд, шатахуун түгээх станцуудаар байнга явж шалгаж, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, орж ирсэн бензин аль аль компаниудад яаж хуваарилагдаж байгаа талаарх мэдээллийг үнэн зөв өгч ажиллахыг сайд Г.Дамдиннямд даалгаад АҮЭБЯ, ГТХЭГ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд ажлаа илүү оновчтой, шуурхай, нээлттэй зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулав. Талон гэдэг цаасны хүнд суртал, бензин биш бичиг түрүүлж зардаг асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газарт үүрэг болгов. 

Шуурхай штабын хуралд оролцсон аж ахуйн нэгжийн  төлөөлөл шатахуун тасрах вий гэсэн айдас “паник худалдан авалт” (Panic buying) үүсгэж байгааг, зарим компани талоноор шатахуун олгож буйг хэлж байлаа.  

2026 оны есдүгээр сард энгийн үеийн хэрэглээнд хүрэлцэхүйц буюу 64,573 тонн АИ-92 орж иржээ. Улсын хэмжээнд шок үүссэн үед нэг сарын АИ-92 хэрэглээ 75,000-80,000 тоннд хүрдэг байна. 

2026 оны аравдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 57,000 тонн АИ-92 автобензин, 94,300 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш, Нефтехимисервис компаниас 30,000 тонн энгийн дизель түлш, Газпромнефть компаниас 1,000 тонн  К5/Евро-5/ ангиллын  АИ-92 автобензин, 5,000 тонн К5/Евро-5/ ангиллын дизель түлш авахаар тохиролцсон. Бусад үйлдвэрээс 25,000 тонн энгийн дизель түлш, БНХАУ-аас 8,000 тонн К5/Евро-5/ АИ-92 автобензин, 1,000 тонн АИ-95 автобензин, 10,000 тонн К5/Евро-5/ дизель түлш, 1,000 тонн онгоцны түлш, БНСУ-аас 12,000 тонн К5/Евро-5/ Аи-92 автобензин худалдан авах урьдчилсан захиалга хийгджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 4 цагийн өмнө
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 2026/09/29
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2026/09/29
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 2026/09/29
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/09/29
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 2026/09/29
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2026/09/28
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны … 2026/09/28
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв 2026/09/28
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлл… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХ… 2026/09/25