Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Мөрөн цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар иргэдтэй хийх уулзалтыг нээж хэлэхдээ, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшлийн үндсэн зорилтуудын нэг гэдгийг тодотгов.

Энэ хүрээнд байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогоо дээрх хөдөлгөөн, хөтөлбөрүүдтэй уялдуулж байгааг хэллээ.

Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан нь далай ээжээ дээдэлдэг Хөвсгөлчүүд төдийгүй Монголын ард түмний хүсэн хүлээж байсан шийдвэр байсныг онцлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, үе үеийн эх орончид, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартнууд төрөн гарсан, Хорьдол сарьдаг, Саяны нуруу, Бүрэнхаан уул, төрийн тахилгат Хөвсгөл нуур тэргүүтэй нутгаа сахин суугаа иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 116 сая мод тарьж, ургуулсан. Энэ бүхэнд Хөвсгөлчүүдийн оруулсан хувь нэмэр их байгааг хэлэв.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Хөвсгөл аймгийнх юм.

Эдгээр хүүхэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагч болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 13 минутын өмнө
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… 1 цагийн өмнө
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2 цагийн өмнө
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 2026/09/29
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2026/09/29
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 2026/09/29
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/09/29
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 2026/09/29
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2026/09/28