Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана

Р.Ханджав
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 1-нд Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзав.

Монгол Улс Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээс хойш холбооны хамт олон манай улсын хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн 2015 оноос хойш Төв аймагт Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв, битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай, Шинэ Яармагт бүтэн стандартын хөлбөмбөгийн талбай бүхий Техникийн төв, “FIFA Arena” төслийн хүрээнд 20х40 метрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбайг 33 дугаар сургуульд байгуулж, хүүхэд залуусыг хөлбөмбөгөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлэв.

Талууд ирэх жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хөлбөмбөгийн цомын тэмцээн хамтран зохион байгуулах зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай шигшээ багийн бэлтгэлийн төвд зочилж, анх удаа FIFA-гийн 15 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 11 минутын өмнө
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… 1 цагийн өмнө
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2 цагийн өмнө
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 2026/09/29
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2026/09/29
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 2026/09/29
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/09/29
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 2026/09/29
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2026/09/28