Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

Р.Ханджав
19 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн. 

1.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлийн анхны уулзалтаар:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;

2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;

3. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2.jpg3.jpg5.jpg4.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураах хуулийн тө… 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 19 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 130 ТОННЫ ДААЦТАЙ БЕЛАЗ ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээл… 2026/11/23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 2026/11/23
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн … 2026/11/20
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/19
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээли… 2026/11/19
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн ө… 2026/11/19
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/18
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтий… 2026/11/18
“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 … 2026/11/18
ТББХ Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас… 2026/11/18
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 303.1 мянган тонн буюу 2.1 дахин … 2026/11/18
“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжү… 2026/11/17
“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХА… 2026/11/17
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГА… 2026/11/17