Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/11/20

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөл нь иргэн рүү чиглэсэн үйлчилгээг хүргэхэд шат ахих боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан иргэд гэрээ хэлцэл, итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх зэрэг нотариатын үйлчилгээг гадаад, дотоодод байгаагаас үл хамааран цахим орчинд зайнаас авах шинэ төрлийн үйлчилгээг бий болгож байна гэдгийг салбарын сайд хэллээ.

5.jpg

Мөн тэрбээр хуулийн төсөлд нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлттэй бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотариатын үйлдлээс бусад үйлдэл хийлгэхэд нотариатын үйлчилгээний хөлсийг хөнгөлөх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэрч, хохирогч, зарим хүнд гэмт хэргийн хохирогч, төлбөрийн чадваргүй зэрэг иргэдийг хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх нотариатын үйлдэл хийлгэхэд үйлчилгээний хөлс, зардлаас чөлөөлөх онцлох зохицуулалтыг тусгасан гэв.

8.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга энэ үеэр иргэд нотариатын үйлчилгээ авах гэж аль нэг газрын үүдэнд суух бус, гэрээсээ гар утаснаасаа үйлчилгээ авах болсон нь чухал гэдгийг тэмдэглээд, ялангуяа алслагдсан баг, сумдад амьдарч буй иргэдэд технологийн давуу талуудыг ашигласан үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа.

1.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй нотариатын үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд илүү ойртох, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал нэмэгдэх, зорилтот бүлгийн иргэдэд нотариатын үйлчилгээ авах боломж сайжран, төрөөс иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураах хуулийн тө… 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 19 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 130 ТОННЫ ДААЦТАЙ БЕЛАЗ ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээл… 2026/11/23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 2026/11/23
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн … 2026/11/20
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/19
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээли… 2026/11/19
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн ө… 2026/11/19
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/18
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтий… 2026/11/18
“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 … 2026/11/18
ТББХ Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас… 2026/11/18
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 303.1 мянган тонн буюу 2.1 дахин … 2026/11/18
“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжү… 2026/11/17
“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХА… 2026/11/17
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГА… 2026/11/17