Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

Р.Ханджав
2026/11/20

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Тус ёслолын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн хүндэт харуулын урд байрлуулсан тавцан дээр очиж зогсоход, Хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай Төрийн хүндэт харуул жагссан болохыг илтгэлээ.

Төрийн дуулал эгшиглэсний дараа тэрбээр хүндэт харуулын бүрэлдэхүүнтэй мэндчилж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолд оролцогч дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар болон иргэдийн төлөөлөлтэй гар барив.

Энэ үеэр Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим Монголын нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглосноор ёслол өндөрлөж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайгаас хөдлөв.

Энэхүү ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр засгийн төлөөлөл оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураах хуулийн тө… 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 19 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 130 ТОННЫ ДААЦТАЙ БЕЛАЗ ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээл… 2026/11/23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 2026/11/23
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн … 2026/11/20
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/19
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээли… 2026/11/19
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн ө… 2026/11/19
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/18
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтий… 2026/11/18
“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 … 2026/11/18
ТББХ Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас… 2026/11/18
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 303.1 мянган тонн буюу 2.1 дахин … 2026/11/18
“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжү… 2026/11/17
“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХА… 2026/11/17
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГА… 2026/11/17