Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Р.Ханджав
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгууллаа. 

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн хэмжээнд Шуурхай штаб нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан. Энэхүү зохион байгуулалтыг цаашид 365 хоногийн турш Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Шуурхай штаб хуралдаж, замын хөдөлгөөнийг зохицуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийг хүндрэл, чирэгдэлгүй зорчуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ” гэв.

Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 1 цагийн өмнө
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… 2 цагийн өмнө
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 3 цагийн өмнө
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 2026/09/29
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2026/09/29
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 2026/09/29
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/09/29
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 2026/09/29
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2026/09/28