Х.Нямбаатар: Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил барьж байна даа

Р.Ханджав
56 минутын өмнө

Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсандаа найруулагч Б.Баатарыг цагдан хорисон талаар ингэж бичжээ. 

Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд (supreme leader) удирдлагыг 10 жил барьж байна даа. Баатарыг ЭХТА-ийн 19.9 зүйлээр яллагдагчаар татан хорьжээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эв нэгдлийг бусниулсан болжээ. 

Нөхөр Баатарын багт ажилладаг залуучууд Бага тэнгэрт баригдсан Ерөнхийлөгчийн тансаг шилтгээний зураг, Тэрэлжид байрлалтай тансаг амралтын газруудын зургийг авсан гэмт хэрэг өдүүлсэн гэнэ. Ийнхүү улс төрийн хэрэгтэн болсон болтой.

Уг нь ЭХТА-ийн 19.9 зүйлд Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдгийг дараах байдлаар тусгажээ. Уншаад бодно биздээ.

19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил… 56 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 12 цагийн өмнө
ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТ… 17 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 19 цагийн өмнө
Үндэсний Дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ 22 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэл… 22 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг… 22 цагийн өмнө
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алха… 22 цагийн өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… Өчигдөр
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… Өчигдөр
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана 2026/10/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026/10/05
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30