АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Р.Ханджав
1 цагийн өмнө

Улс төрийн намуудад фракц, бүлэглэл ноёрхож тэр соёлоороо төрийн эрх барьж эхэлбэл төрийн хямрал нүүрлэнэ гэх үг оргүй биш ортой. Үүний тод жишээ бол ах намын /МАН/ 10 сар үргэлжилсэн хагаралдаан өнөөг хүртэл улс орноо талцуулж, туйлдуулсаар байна. Нэг цул гэдгээрээ гайхуулдаг байсан МАН олон жил төрийн эрх барьсных уу фракц бүү хэл бүлэглэлд хуваагдаж, хоёр талцан үзэлцэж буй нь улс төрийн хямралаас гадна засаглалын, эдийн засгийн хямралд улс орныг туйлдуулж байна. Энэ бол улс төрийн нам олон фракц бүлэглэлд хагарч хуваагдахын сүүдэртэй тал юм. 

Тэгвэл өнөөдөр ҮБХ-ны ээлжит хурлаа хийж буй АН угшил, үүслээсээ фракцийн соёлтой нам. Одоогоос арван жилийн өмнө Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ардчилсан намыг фракцийг бус бодлогыг дэмждэг нам болгохын тулд намын үндсэн дүрэмд болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсан удаатай. Гэвч 10 жилийн дараах Ардчилсан нам фракцын соёл, бодлоготой нам хэвээр байгаа төдийгүй хуучны фракциудаас зарим нь арчигдаж шинэ тутам фракциуд үүсэн гарсаар байгаа нь АН хэзээ ч нэгдэж, нягтрахгүйн дохио юм. 

Түүх сөхвөл 1990 оны ардчилсан хувьсгалын дараа байгуулагдсан Монголын Ардчилсан Нам бол өнөөгийн АН-ын суурь юм. Улмаар 2000 онд 5 нам нэгдэж Ардчилсан нам албан ёсоор байгуулагдсан. Үүнд:  

• Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН), 

• Монголын Социал-Демократ Нам (МСДН), 

• Монголын Шашинтны Ардчилсан Нам, 

• Ардчилсан Сэргэн Мандлын Нам,

• Монголын Ардчилсан Нам (МоАН).  

АН-ын дотоодод нөлөө бүхий фракциуд үе үе өөрчлөгдөж байсан ч дараах үндсэн бүлэглэлүүд тогтмол нөлөөтэй байсан гэж болно. Үүнд:  

1. Алтангадас. МСДН-ын суурин дээр үүссэн, тэргүүлэгч нь Н.Алтанхуяг. Намын дотоод эв нэгдэл, прагматик улс төрийг чухалчилдаг. Нэг хэсэг АН-ын хамгийн хүчирхэг фракц байсан.  

 2. МоАХ буюу Монголын Ардчилсан Холбоо фракц. 1990 оны ардчилсан хөдөлгөөний анхдагчид үүсгэн байгуулсан, толгойлогч нь Х.Баттулга. Үндэсэрхэг, популист хандлагатай. Намын анхдагч үнэт зүйлсийг хадгалахыг зорьдог. 

3. Шонхор фракц. АН-ын дотоод шинэчлэлийг шаардагчид нэгдэж байгуулсан фракц гэгддэг. Тэргүүлэгч нь З.Энхболд. Хатуу чанга сахилга бат, барууны консерватив үзэл баримтлалтай. 

4. МҮДН буюу Монголын Үндэсний Ардчилсан нам.Хуучин МҮАН-ын гишүүдээс анх бүрдэж байсан. С.Баярцогт, Ч.Сайханбилэг 2 тэргүүлсээр ирсэн. Либерал эдийн засаг, чөлөөт зах зээлийг дэмжигчид тус фракцийг голлон бүрдүүлдэг. Сэхээтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл ихтэй. 

5. Нэг ардчилал. Намын залуу үеийнхэн, шинэчлэгчид үүсгэн байгуулсан. Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр толгойлдог. Намын дотоод ардчилал, ил тод байдлыг шаарддаг залуу улс төрчдийн нэгдэл гэж болно. 

Эдгээр фракциуд 2000-аад оноос хойш АН-ын дотоод эрх мэдлийн хуваарилалт, сонгуулийн нэр дэвшилт, Засгийн газар байгуулах зэрэгт гол үүрэг гүйцэтгэж ирсэн. 

 Шинэ үеийн фракциуд  

Сүүлийн  жилүүдэд, ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн дараагаас АН-ын дотоод бүтцэд өөрчлөлт орж, уламжлалт зарим фракциудын нөлөө суларч зарим нь ахин нэгдэж нийлэн шинэ фракциуд хүчээ авч эхэлсэн. Үүнд:  

1. Нэг монгол фракц. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын тэргүүлдэг тус фракц сүүлийн үед АН дотор нэлээд хүч авч буй. Ялангуяа намын дарга О.Цогтгэрэл болсноор нөлөө нь ихэссэн. Тэд намын шинэчлэл, эв нэгдлийг уриалж байгаа бөгөөд 2026 оны хаврын намын дотоод сонгуульд гол тоглогчдын нэг болж байна. 

2. Од фракц. 1970-аад оны залуу улс төрчдөөс бүрдсэн гэгддэг "Од" фракц нь УИХ-ын гишүүнЖ.Баярмаагаар ахлуулж байна. Энэхүү фракц нь намын үнэт зүйл, суурь зарчмыг тээгч гэж өөрсдийгөө тодорхойлдог бөгөөд намын дотоод шийдвэр гаргах түвшинд нөлөөгөө тэлэхийг зорьж байна. 

3. Морьтон фракц. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, БНСУ-ын Пусан хотод консулаар сууж буй Ц.Жадамба тэргүүтэй 1980-аад оны залуучуудын төлөөлөл нэгдэж "Морьтон" фракцийг байгуулсан.  АН-ын шинэ үеийн дуу хоолой гэгдэж буй тэд намын удирдлагад залуу үеийн төлөөллийг оруулах, орчин үеийн улс төрийн арга барилыг нэвтрүүлэхийг зорьдог. 

4. МоАХ-ын шинэчлэгдсэн нөлөө. Хэдийгээр уламжлалт фракц боловч Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ нь өнөөг хүртэл АН доторх хамгийн хүчирхэг, зохион байгуулалттай хүчнүүдийн нэг хэвээр байна. Тэд намын анхан шатны байгууллагуудад хүчтэй нөлөөтэй бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг гол албан тушаалуудад өөрсдийн хүмүүсийг зүтгүүлж буй. Гэвч энэ хаврын АН-ын дотоод улс төр буюу ҮБХ-ны сонгуулиар ердөө 30 гаруй төлөөлөлтэй болсноор түүхэндээ анх удаа нөлөө нь суларч эхэлж буй.                                            

 5. Гранд Монгол фракц. Хамгийн сүүлд буюу 2024.04.19-нд албан байгуулагдсан ч өдгөө хамгийн хүчтэй, нөлөө бүхий байгаа фракц. Сангийн сайд асан С.Баярцогт 2024 оны сонгуулийн өмнөхөн АН-ын доторх жижиг фракцууд болон Ардчилсан хүчний холбоо, Либериал клуб зэрэг бүлэглэлүүдийг нэгтгэж уг фракцийг бүрдүүлсэн. АН-ыг бодлогын нам болгох, 2024 оны сонгуульд нэгдмэл бодлогоор оролцох, үзэл баримтлалын хувьд нэгдэх зорилготойгоор байгуулсан. Зорилгоо ч биелүүлж өдгөө нөлөө бүхий байгаа “Нэг Монгол”-той ана мана үзэлцэж буй. Саяын ҮБХ-ны сонгуулиар 140 төлөөлөлтэй болсноор “Нэг Монгол”-ыг ардаа орхисон. Ерөөс АН-ын фракц хоорондын тулаан дээрх хоёр фракцийн дунд өрнөж байна. 

Өнөөдрийн хуралдааны үр дүн “Гранд Монгол” буюу С.Баярцогт генсекээ авч, “Нэг Монгол” буюу Х.Тэмүүжин намын бүлгээ авах болов уу гэсэн прогноз яригдаж байгаа юм. Эцэст нь дурдахад хэт шунаснаасаа болж О.Цогтгэрэл буюу “Нэг Монгол”-ын нөлөө суларч, буланд шахагдаж эхэлсэн бөгөөд АН үндсэндээ “Нэг Монгол”+МоАХ ба бусад нь гэсэн 2 том бүлэглэлд хуваагдсан дүр зурагтай хаврын улс төр өрнөж байна. Ирэх өдрүүдэд О.Цогтгэрэл намын даргаа үргэлжлүүлэх эсэх, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлж, ямар тактиктай оролцох зэрэг том улс төр, өрсөлдөөн өрнөнө. Энэ тулаанд С.Баярцогтын мөнхийн өстөн “женко” Х.Баттулгын МоАХ фракцийг эс тооцвол хүчний тэнцвэр С.Баярцогтын талд давамгайлж байна.

Эх сурвалж: Reel news.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэ… 2 цагийн өмнө
Засгийн газар хуралдаж байна 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 20 цагийн өмнө
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалт зар… 21 цагийн өмнө
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Ев… 23 цагийн өмнө
ӨБХ: “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал дүг… 23 цагийн өмнө
Төрөлт 5.7 хувиар буурчээ Өчигдөр
Гал унтраах автомашиныг усаар цэнэглэдэг 200 гаруй цэгийн хэвийн ажилл… Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засг… Өчигдөр
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралда… Өчигдөр
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээм… Өчигдөр
УИХ дахь МАН-цын бүлэг өнөөдөр Боловсролын салбарт хийгдэж байгаа бодл… Өчигдөр
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан … Өчигдөр
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит г… Өчигдөр
УИХ: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.04-05.08 2026/05/04
Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчны… 2026/05/04
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 16 д… 2026/05/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ 2026/05/04