Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

Р.Ханджав
2026/05/05

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.04/ Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг онцлов. Мөн чөлөөт бүсийн хөгжлийг зөвхөн хил орчмын бүсэд төвлөрүүлэх бус бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ. 

Гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд Гамшгийн тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд  онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хувийн хэвшилтэй хамтран үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ тодотголоо. 

Стандарт, хэмжил зүй, техникийн зохицуулалт, лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагуудаас хуулийн төсөлд оруулах саналуудыг хүлээн авч байна. Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2020–2024 онд  баталгаажуулалт, борлуулалтын үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд 2025 оноос хүнд металлын шинжилгээг орон нутагтаа хийж эхэлсэн нь салбартаа сайн жишиг болж байна. 

Шадар сайд Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөсөн байршилд ажиллалаа. Шадар сайдын зүгээс улсын хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй үйлдвэрлэл, технологийн 18 паркийн бодлого, төлөвлөлтийг уялдуулж, кластер хэлбэрээр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. 

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Шадар сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21