ӨБХ: “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа

Р.Ханджав
2026/05/05

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.05.05)-ийн хуралдаан 11.05 цагт Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Ч.Ундрам, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, О.Номинчимэг нарын буюу 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргав. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Боловсролын, Эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар сонсож, хэлэлцсэн юм.

Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэгт зөвлөлөө. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 3 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 12 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 13 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 14 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21