Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ

Р.Ханджав
2026/05/04

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д ажиллалаа. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, нэг цонхны бодлогоор ажиллах нь чухал байгааг тэрээр онцолж байна. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг дан ганц аймаг, сум хоорондын хөгжил гэж харахаас илүүтэйгээр хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаас нь авч үзэх шаардлагатай байгааг тодотгов.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 900 га газар бүхий тус чөлөөт бүсэд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч бодитой үр дүнд хүрээгүй тул юун түрүүнд холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлэхээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлого төлөвлөлтөн дээр ажиллах юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих гол зарчмыг баримтална гэлээ. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг чөлөөт бүсээр дамжуулан экспортлох шаардлагатай гэж үзэж байна. Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь байдаггүй барилгын зарим материал, сэргээгдэх эрчим хүч, хүнс болон эмийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх зорилготой байгаагаа тодотголоо. Чөлөөт бүс бол хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх учиртай. Татварын хөнгөлөлтөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах, нөгөө талаас манай улсын дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эрхлэгчид чөлөөт бүсэд үйлдвэрлэж, манай зах зээлд нэвтрүүлдэг болох нь Шадар сайдын баримталж буй гол бодлого гэдгийг танилцууллаа.

Замын – Үүд чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 16 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2011-2017 онд тус бүс нутагт дулаан хангамж, цахилгаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн нэгдүгээр хэлхээний ажлууд гадны хөнгөлөлттэй зээлээр хийгджээ. Харин одоо тус дэд бүтцийн засвар үйлчилгээг дахин хийх зайлшгүй нөхцөл байдалтай байна. Эдгээр байгууламжууд нь сумын хэрэгцээг хангаж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй ачаалал, хөгжлийн шаардлагад нийцүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэдгийг чөлөөт бүсийн удирдлагууд уламжиллаа. Тиймээс Шадар сайдын зүгээс юун түрүүнд чөлөөт бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21