Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

Р.Ханджав
2026/05/04


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгахын зэрэгцээ бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Хан-Уул дүүрэг 82 орчим мянган өрх, 330 орчим мянган иргэнтэй, нийслэлийн хүн амын 19.5 хувь нь оршин суудаг томоохон дүүрэг юм.

Дүүрэг “Амьдралын чанараар тэргүүлэгч Эко хот” болох алсын харааны хүрээнд нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлсэн байна. 

 Энэ онд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс, нийслэл, дүүргийн төсвийн 268 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 197 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллаж байгааг Засаг дарга Б.Цэрэн хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байна. Хан-Уул дүүрэг гэхэд л сүүлийн таван жилд нийтийн эзэмшлийн зам, талбайд 740 орчим мянган мод тарьж ургуулсан.

Зайсангийн амны Дугуй цагаан, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын хойд хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2.8 м.кв-аар нэмж чаджээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй Хан-Уул дүүргийнх. 

Тэдний нэг болох Т.Мөнгөнзул Бүгд Найрамдах Польш Улсад суралцаж төгсөөд, одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж байна.

Боловсролд зарцуулсан хөрөнгө эргээд улс, орон нутгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болно гэдгийг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдээ эрдэм номд шамдсан, хичээл зүтгэлтэй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал, “Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Гомбын Тунгалагт Гавьяат багш, усны аж ахуйн салбарын ахмад инженер Дашцэрэнгийн Балсанжавд Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Хан-Уул” эрүүл мэндийн төвийн чих, хамар, хоолойн ахмад эмч Ганданбалсангийн Мөнхтогоод Хүний гавьяат эмч, Нийслэлийн Цагдаагийн газрын Ахмадын хорооны ахлах нягтлан бодогч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Маналсүрэнгийн Лхамдоржид Үйлчилгээний гавьяат ажилтан, банк, санхүүгийн салбарын ахмад ажилтан Дэчинпилийн Өнөрцэцэгт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 14 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 14 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02