Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

Р.Ханджав
2026/05/05

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан УИХ-ын даргын 2026 оны 24 дүгээр захирамжаар 18 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг өнөөдөр /2026.05.04/ хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөл нь дөрвөн зүйлтэй бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, олон нийтээр хэд хэдэн удаа нээлттэй хэлэлцүүлсэний үр дүнд үндсэн гурван саналыг нэгтгэн төсөлд тусгасан хэмээн Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох, мөн хуульд “14.10 дугаар зүйл.Гүтгэх” гэсэн заалтыг нэмэх эсэх, 13.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт буюу “хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор;” гэсний дугаарлалтыг өөрчлөх саналыг дэмжих эсэх асуудлаар хуралдлаа.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ө.Шижир нар Цэцийн дүгнэлтээс хальсан зохицуулалт хийх нь зохистой эсэх талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Л.Мөнхбаясгалан, А.Ганбаатар нар, хэдийгээр нэр хүндэд нь халдах асуудалтай нүүр тулдаг ч УИХ-ын гишүүд сэтгэл хөдлөлөө хойш тавьж, энэ төслийг дэмжих ёстой, “Гүтгэх” гэсэн заалтыг Иргэний хуулиар зохицуулах нь зөв гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, О.Саранчулуун нар, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа ч санаатайгаар доромжлох, зохион байгуулалттай гүтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хариуцлагаас гадуур үлдэж байгаа талаар байр суурь илэрхийлэв. 

Ажлын хэсэг ийн хэлэлцээд, хуулийн төслийн зүйл, заалт тус бүрээр санал хураалт явууллаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэргэжлийн холбогдох байгууллагууд буюу хэвлэл мэдээллийнхэнд танилцуулж, саналыг нь авах нь зүйтэй хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21