Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйокт Итгэмжлэх жуух бичгээ барив

Р.Ханджав
2026/05/01

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгч Томаш Шуйокт Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Н.Энхтайван Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын иргэд Унгарын Их, дээд сургуулиудад суралцахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн Унгар Улсад оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг хүсэж, Элчин сайдын зүгээс иргэд хоорондын харилцааг улам нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа онцлон дурдав.
Ерөнхийлөгч Томаш Шуйок Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Унгарын ард түмэн эртний түүхэн харилцаат Монголчуудыг анд нөхөд, ахан дүүс хэмээн үздэгийг дурдав. Түүнчлэн хоёр орны улс төрийн харилцаа маш өндөр түвшинд байгаа тухай онцолж, цаашид харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Эцэст нь Элчин сайд Н.Энхтайванд баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 14 цагийн өмнө
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэ… 16 цагийн өмнө
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 16 цагийн өмнө
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨН… 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 2026/10/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажил… 2026/09/30
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батл… 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙД… 2026/09/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ… 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ… 2026/09/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД… 2026/09/29
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар… 2026/09/29
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 2026/09/29
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛ… 2026/09/29
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/09/29
Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 2026/09/29
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААН… 2026/09/28