Улсын Их Хурлын гишүүд Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Р.Ханджав
4 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.27/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, П.Мөнхтулга, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, О.Алтангэрэл, Р.Сэддорж, Б.Түвшин, Р.Эрдэнэбүрэн нараас Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулгадаа, Монгол Улсад арилжааны банкуудаас нийт 50 их наяд төгрөгийн зээл гарсны 29 их наяд төгрөгийг нь хэрэглээний буюу иргэдийн зээл эзэлж байна. Иргэд их хэмжээгээр зээл авч байгаа нь тэдний орлого хүрэлцэхгүй байгаатай холбоотой төдийгүй, зээлийн дундаж хүү 49.4 хувьтай, зарим үед 60 хувь буюу хэтэрхий өндөр байгааг онцолж байлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын хүн амын 95 хувь нь нийт хадгаламжийн 5.0 хувийг эзэмшиж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, хүн амын 5.0 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байна. Энэ нь иргэдийн дийлэнх хэсэг мөнгө хүүлэгчдэд эд хөрөнгө, бүх орлогоо хүүлүүлж буй нөхцөл байдалд хүрээд буйг харуулж байна гэв.

photo_2026-11-27_13-28-25 (2).jpg

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэт өндөр хүүтэй санхүүгийн мөлжлөгөөс иргэдээ хамгаалах нь чухал гэдгийг тэмдэглээд, хуулийн төсөлд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах асуудлыг хөндөөгүй бөгөөд зээлийн хүүг тогтоохдоо Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулахад чиглүүлсэн гэв.

Түүнчлэн уг хуулийн төсөлд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл аваад банк бус санхүүгийн байгууллага, аппликэйшнээр өндөр хүүтэйгээр мөнгө хүүлэн, зориулалтын бусаар ашигладаг асуудлыг хориглох зохицуулалт тусгасныг тодотголоо.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд санхүүгийн зах зээлийн тавхан хувийг хөрөнгийн зах зээл эзэлж буйг төсөл санаачлагч гишүүн онцлоод, хуулийн төслийн үр дүнгээр хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэн 50 хувьд хүргэх зорилттой байгааг дуулгасан.

photo_2026-11-27_13-28-26.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнөөдөр аппликэйшний зээл 60, банк бус санхүүгийн байгууллагынх 45, арилжааны банкуудын зээлийн хүү 17-18 хувьтай байна. Иргэдийн орлого тааруу, зээлээс зээлийн хооронд орлогоосоо давсан зарлагатай амьдарч байна гээд, 10.0 сая төгрөгийн зээл аваад 6.0 сая төгрөгийг зээлийн хүүд төлж байгаад онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурал иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлж, хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримтлах болсныг онцлон тэмдэглэлээ.

Энэ хүрээнд тодорхой үе шаттай алхмууд хийж байгааг Улсын Их Хурлын дарга дурдаад, өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд тодорхой үүрэг өгсний үр дүнд 1,5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж дууссан иргэдийг зээлийн хар жагсаалтаас хассаныг тодотгов. Мөн банк, санхүүгийн байгууллагын зээлийн өндөр хүүг бууруулах Улсын Их Хурлын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал хуулийн төсөл санаачилсан гишүүдэд талархал илэрхийлэв.

photo_2026-11-27_13-28-27.jpg

Төслийн зорилго нь банк болон банк бус зээлдүүлэгчийн олгож буй зээлийн нийт бодит хүүгийн дээд хязгаарыг хуульчлан тогтоох, мөнгө хүүлэлтийн шинжтэй бусад зээлийн үйл ажиллагааг хориглон таслан зогсоох, зээлдэгчийг хэт өндөр хүү, далд шимтгэл, шударга бус гэрээний нөхцөлөөс хамгаалах, зээлийн зах зээл дэх шударга өрсөлдөөн, ил тод байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улмаар иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг бууруулж, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ.

Төсөл нь таван бүлэгтэй бөгөөд зээлийн бодит өртгийг бүрэн, ил тод мэдээлэх, мөнгө хүүлэлтийг захиргааны болон санхүүгийн хариуцлагын аргаар таслан зогсоох, олигополь бүтэцтэй зээлийн зах зээлд төрөөс зээлийн хүүг зохистой, хуульчлагдсан байдлаар хязгаарлах, зээлдэгчийг хамгаалах нь санхүүгийн тогтвортой байдлын суурь нөхцөл байна гэсэн үндсэн зарчимд тулгуурласан байна.

photo_2026-11-27_13-28-28.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн зах зээл дэх нийт бодит хүүгийн дээд хязгаар хуульчлагдаж, банк болон банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хүү, шимтгэл, үйлчилгээний төлбөрөөр дамжуулан хэт өндөр ашиг хүртэх боломж хязгаарлагдана. Үүний үр дүнд зээлийн бодит өртөг буурч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал багасах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэ… 4 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүд Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг ө… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР БАТ-ӨЛЗИ… 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Тусгаар тогтнол бол бидний бахархал, эрх чөлөө бол би… Өчигдөр
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна 2026/11/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР … 2026/11/25
opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалта… 2026/11/25
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их н… 2026/11/25
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨС… 2026/11/25
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураах хуулийн тө… 2026/11/25
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 2026/11/24
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 130 ТОННЫ ДААЦТАЙ БЕЛАЗ ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ 2026/11/23
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/11/23
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээл… 2026/11/23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 2026/11/23
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн … 2026/11/20
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/19
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээли… 2026/11/19