opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

Р.Ханджав
50 минутын өмнө

Засгийн газрын 2026 оны долоодугаар сард гаргасан шийдвэрийн дагуу opendata.gov.mn-д сайжруулалт хийж, мэдээллийг бодит цагийн горимоор харах нөхцөл бүрдүүлэх, Засгийн газрын “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээлэл хяналтын систем” (dashboard.gov.mn)-тэй холбохыг үүрэг болгосны дагуу системийн 3.0 хувилбарыг энэ сарын 9-нд ашиглалтад оруулжээ.

Шинэчилсэн хувилбар нь:

• Хэрэглэгч – иргэн, судлаач, аж ахуйн нэгж өгөгдлийг өөрийн тохируулсан бүтцээр татаж авах, хүснэгтээр урьдчилан үзэх, хайх, эрэмбэлэх, шинэ өгөгдөл нийтлүүлэх болон шинэчлэх хүсэлт гаргах, алдааг цахимаар мэдэгдэх боломжтой болсон;

• Чанар ба хяналт – өгөгдлийн өмнөх болон сүүлийн хувилбарын өөрчлөлтийг харьцуулах, бүрэн байдал, давхардал, тайлбар, мэдээллийн бүрдлээр чанарыг автоматаар үнэлж, нийтэлсэн өгөгдлийн тоо, чанар, шинэчлэлтийн хугацаа, хоцрогдлыг нэгдсэн хяналтын самбарт харуулдаг болсон. Ингэснээр дутуу, шинэчлэгдээгүй өгөгдлийг илрүүлж, мэдээлэл хариуцагч байгууллагуудын нийтэлсэн өгөгдөлд иргэд шууд хяналт тавих боломж бүрджээ;

• Автоматжуулалт – Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд мэдээллийн систем, түүний өгөгдлийн сангаас нээлттэй өгөгдлийг тогтоосон хуваарийн дагуу автоматаар шинэчлэх, тайланг шууд татах техникийн боломж бүрдэж, албан хаагчдын давтан хийдэг гар ажиллагааг хялбарчилсан гэжээ.

Цаашид 3.0 хувилбарыг бүх мэдээлэл хариуцагч байгууллагад хэрэглээнд нэвтрүүлж, хариуцсан албан хаагчдыг сургах, өгөгдөл нийлүүлэлтийг автоматжуулж, шинэчлэлтийг тогтмолжуулах замаар системийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалта… 50 минутын өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их н… 53 минутын өмнө
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨС… 56 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураах хуулийн тө… 6 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 21 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 130 ТОННЫ ДААЦТАЙ БЕЛАЗ ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/11/23
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээл… 2026/11/23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 2026/11/23
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн … 2026/11/20
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/19
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээли… 2026/11/19
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн ө… 2026/11/19
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/18
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтий… 2026/11/18
“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 … 2026/11/18
ТББХ Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас… 2026/11/18
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 303.1 мянган тонн буюу 2.1 дахин … 2026/11/18