ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

Р.Ханджав
37 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж буй асуудлаар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг анхаарууллаа.

Аймаг, нийслэлийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бүрдүүлэх 15–20 мянган тонн махны нөөц одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг анхаарч, тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав. 

Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн тусгаж, вакцинжуулалт, халдваргүйтгэлийг хугацаанд нь зохион байгуулах, “Шинэ цагийн малчин” аяны хүрээнд малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг үүрэг болгов.

Аймгууд 2027 оны төсвөө батлахдаа өвөлжилтийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, иргэдийн амьдрал, аюулгүй байдалд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тэргүүн ээлжид эрэмбэлэхийг Ерөнхий сайд онцлон анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна 34 минутын өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР … 37 минутын өмнө
opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалта… 2 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их н… 2 цагийн өмнө
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨС… 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураах хуулийн тө… 8 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа 23 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 130 ТОННЫ ДААЦТАЙ БЕЛАЗ ОНХОЛДОЖ, ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/11/23
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээл… 2026/11/23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 2026/11/23
Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн … 2026/11/20
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/19
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээли… 2026/11/19
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн ө… 2026/11/19
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/18
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтий… 2026/11/18
“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 … 2026/11/18