Нийслэлийн 408 өрхийг нарны эрчим хүч, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүллээ

Р.Ханджав
3 цагийн өмнө

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм. Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож буй. 

Үндэсний форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол Улсад айл өрхийн түвшинд цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалга дэвшүүлж, оролцогч талууд хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгалаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрхийн нүүрсний хэрэглээг бууруулж, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, дэд бүтцийн хүртээмжид суурилсан хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. 

Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймд эхний ээлжид эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000-10,000 өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөж байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Иймд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, нийслэлд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байна. Нийслэл Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвд инженерийн дэд бүтцийг бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байна. Нийслэлийн нийт 26 байршил, 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий цогц орчныг бий болгох юм. Ингэснээр 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тодотгов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн 408 өрхийг нарны эрчим хүч, 31 уурын зуухыг хийн болон цахи… 3 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгч… 3 цагийн өмнө
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна 3 цагийн өмнө
МАН-ын бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэнэ Өчигдөр
АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨ… 2026/10/30
Ч.НОМИН: ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн нэ… 2026/10/30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай … 2026/10/29
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НА… 2026/10/29
Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс найман цагийн дот… 2026/10/29
1000 сэтгүүлчийн форум маргааш болно 2026/10/29
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/29
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зү… 2026/10/29
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/28
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн орол… 2026/10/28
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2026/10/27
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 2026/10/27