МАН-ын бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэнэ

Р.Ханджав
2 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.11.02/ ээлжит хурлаа хийх гэж байна. Хурлаар Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэж, шийдвэр гаргах гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсон гэдгийг мэдээлсэн юм. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоног /2026.10.26/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонслоо. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэнэ 2 цагийн өмнө
АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨ… 2026/10/30
Ч.НОМИН: ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн нэ… 2026/10/30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай … 2026/10/29
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НА… 2026/10/29
Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс найман цагийн дот… 2026/10/29
1000 сэтгүүлчийн форум маргааш болно 2026/10/29
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/29
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зү… 2026/10/29
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/28
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн орол… 2026/10/28
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2026/10/27
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 2026/10/27
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 2026/10/27
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 2026/10/27
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 2026/10/27