АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Р.Ханджав
1 цагийн өмнө

Өнөөдөр 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм.

Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Ерөнхий сайд “Өнөөдөр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буй түүхэн өдөр. Би тэтгэврийн шинэчлэлийг 2019 оноос ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Зорилтот бүлгээ хамгаалах бодлого барьж байна. ТӨК-иудын цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөг төсөвт авч тэтгэвэр, цалин хөлс нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зориулсан. 2027 онд ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. 

Шинэ оноос тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил тутам тэтгэвэр дөрвөн хувиар нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авна. Өмнө нь 141 мянган ахмадын цалинг 1.4 саяас бодож байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.4 саяас бодно. Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоо зөв голдиролд орж байна” гэж ярилаа. 

Баянзүрх дүүргийн 57 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг. 43 мянга орчим нь өнөөдрөөс суурь тэтгэвэр авч байна. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нь нэг сая орчим төгрөгт хүрлээ. Ирэх жил ч нэмэгдүүлэхээр төсөвлөсөн нь  олон жил хөдөлмөрлөсөн иргэдээ төр бодитой дэмжиж байгаагийн илрэл гэж ахмадууд хэллээ. 

Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр. Харин хоёр ба гуравдугаарх нь ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст үйлчилнэ. Тодруулбал, хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр. Хийсвэр нэрийн дансыг өөрчилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тодорхой хэсгийг хагас хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажил 2027 оны эхний өдрөөс хэрэгжинэ. Даатгуулагч хүсвэл тэтгэврийн даатгалд төлж байгаа шимтгэлийнхээ нэг хувийг бодит мөнгөн хуримтлал болгож хадгалж болно. Нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг төрөөс нэмж олгоно. Харин гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр. Ажил олгогч, даатгуулагч сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨ… 2026/10/30
Ч.НОМИН: ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн нэ… 2026/10/30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай … 2026/10/29
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НА… 2026/10/29
Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс найман цагийн дот… 2026/10/29
1000 сэтгүүлчийн форум маргааш болно 2026/10/29
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/29
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зү… 2026/10/29
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/28
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн орол… 2026/10/28
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2026/10/27
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 2026/10/27
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 2026/10/27
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 2026/10/27
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 2026/10/27
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… 2026/10/26