ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Р.Ханджав
4 цагийн өмнө

-Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, Дархан-Уул аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ-

Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр буюу аравдугаар сарын 30-нд тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл болон сэргээн засварлахтай  холбоотой үүрэг даалгавар өглөө. 

Гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ. Станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.

Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакум таслуурт гэмтэл үүсэж, улмаар гал гарах нөхцөл бүрджээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авчээ.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.  

Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна“ гэв.

Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт, техникийн өнөөгийн нөхцөл байдал, энэ гэмтэл нь цаашид томоохон эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулсан дохиод гэдгийг тэмдэглээд станц бүрэн зогссон тохиолдолд Дархан-Уул аймаг төдийгүй Төвийн бүсийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлов. Иймд дахин эрсдэл гаргахгүй байх үүднээс станцын удирдлага, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг болон тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг тодорхой болгохыг чиглэл болголоо.

Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Тус станцын насжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь эх үүсвэр бий болгох асуудал нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах стратегийн чухал асуудал болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨ… 4 цагийн өмнө
Ч.НОМИН: ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИ… 6 цагийн өмнө
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн нэ… 7 цагийн өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НА… Өчигдөр
Хүүхэд үзэхийг хориглосон контентыг цахим сүлжээнээс найман цагийн дот… Өчигдөр
1000 сэтгүүлчийн форум маргааш болно Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зү… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/28
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн орол… 2026/10/28
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 2026/10/27
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 2026/10/27
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 2026/10/27
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 2026/10/27
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 2026/10/27
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… 2026/10/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … 2026/10/26